SIM карт, зайгаа хийх
Тайлбар: Нүүрийг нь авахаасаа өмнө төхөөрөмжийг унтрааж, цэнэглэгч болон
бусад аливаа төхөөрөмжөөс салга. Нүүрийг нь сольж байхдаа электрон элементэд
гар хүрэхээс зайлсхий. Төхөөрөмжийг хадгалж, ашиглахдаа нүүрийг нь хийсэн
байх ёстой.
Анхаарах зүйл: Энэ төхөөрөмжийг зөвхөн стандарт SIM карт (зураг үз)-тай
ашиглах зориулалттай. Нийцгүй SIM карт ашиглавал төхөөрөмж эсвэл картыг
гэмтээж, картанд хадгалагдсан өгөгдлийг эвдэж болно. Мини-UICC зүсэлттэй SIM
карт хэрэглэхдээ гар утасны оператортайгаа зөвлөлдөнө үү.
Энэ утсыг BP-3L зайтай ашиглах зориулалттай. Үргэлж оригинал Nokia зай
ашиглаж бай.
SIM картыг зурах буюу нугалахад карт болон түүнд хадгалаастай харилцахын
мэдээлэл амархан гэмтдэг тул карттай харьцах, түүнийг утсандаа хийж, авахдаа
болгоомжтой байна уу.
1 Утсыг унтраа.
6
Эхлэх
2 Утасны арын тагийн суллах түгжээг утасны доод үзүүр рүү татаж, ав.
3 Зайг хийсэн бол ав.
4 SIM картны үүрийн тагийг өргөж, SIM картны контактны гадаргыг доош
харуулан, картыг үүрэнд байрлуул.
5 SIM картны үүрийн тагийг доошлуул.
Эхлэх
7
6 Зайн контактыг тааруулж, зайг хий.
7 Дээд түгжээг үүр рүү нь чиглүүлж, тагны түгжээг байранд нь ортол дарна.
SIM картыг авах
1 Утсыг унтраа.
2 Арын тагийг ав.
3 Зайг хийсэн бол ав.
4 SIM картны үүрийн тагийг өргөж, SIM картыг ав.