Nokia Asha 303 - Интернет дуудлагын тухай

background image

Интернет дуудлагын тухай
Та интернэтээр дуудлага хийж, хүлээн авах боломжтой (сүлжээний үйлчилгээ).

Интернэт дуудлагын үйлчилгээ компьютерүүдийн хоорондох дуудлага, гар

утаснуудын хоорондох дуудлага, Интернэт протоколоор дуу хоолой дамжуулах

(VoIP) төхөөрөмж болон уламжлалт утасны хоорондох дуудлагыг дэмжиж болно.

Зарим интернет дуудлагын үйлчилгээ үзүүлэгчид үнэ төлбөргүй интернет

дуудлага хийх боломж өгдөг. Ийм дуудлага боломжтой эсэх, холболтын үнэ

хөлсийг мэдэхийг хүсвэл интернет дуудлагын үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.

Зарим улсад VoIP буюу бусад үйлчилгээ хэрэглэхийг хязгаарласан байж болно.

Нэмэлт мэдээлэл авъя гэвэл утасны жижиглэн худалдааны цэг, үйлчилгээ үзүүлэгч

буюу орон нутгийн эрх бүхий байгууллагад хандана уу.

Интернэт дуудлага хийх буюу хүлээн авахын тулд, та WLAN эсвэл 3G сүлжээний

үйлчилгээний бүсэд байж, интернэт дуудлагын үйлчилгээнд нэвтэрсэн байх

ёстой.

Интернэт дуудлага хийхэд 3G сүлжээ ашиглахдаа, танай сүлжээний үйлчилгээ

үзүүлэгч 3G сүлжээнд интернэт дуудлага хийхийг дэмждэг эсэхийг шалга. Зардал

хэмнэхийн тулд сарын тогтмол тариф бүхий өгөгдлийн үйлчилгээ ашиглахыг

зөвлөж байна.

Зөвлөмж:Хэрэв та үйлчилгээ үзүүлэгчээсээ сарын тогтмол тариф бүхий

өгөгдлийн үйлчилгээ аваагүй бол, интернэт дуудлага хийхдээ утасны нэхэмжлэлд

тань гарах өгөгдлийн зардлыг хэмнэхийн тулд WLAN ашигла.

16

Дуудлагууд